Нэг. Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
3. Иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах, түншлэх үйл ажиллагааг зохицуулах
4. Улс төрийн намуудтай харилцах
5. Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
6. Хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг зохион байгуулах
7. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах
8. Шашны байгууллага, сүм хийдтэй харилцах
9. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
10. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харилцах
Хоёр. Хүний хөгжил, цахим бодлогын хороо
1. Аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого боловсруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
2. Хүүхэд, залуучуудад эх хэл, соёл, үндэсний уламжлалаа дээдэлсэн эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах
3. Нийгмийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
4. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн онцлогийг тусгасан хөтөлбөр боловсруулах хэрэгжилтэд хяналт тавих
5. Нийгмийн бүлгүүдийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, өөрийн онцлогийг тусгасан хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
6. Хүний хөгжлийг хангах талаар иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллах
7. Инноваци, цахим бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
Гурав. Байгаль орчин, экологийн хороо
1. Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
2. Аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах
3. Байгалийн баялаг, нөөцийг зохистой ашиглах, байгаль хамгаалах чиглэлээр хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
4. Үйлдвэрлэлийн тодорхой салбаруудад байгаль орчин, экологийн үнэлгээ хийлгэх, сөрөг үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авахуулах
5. Газар, түүний хэвлийн баялгийн зохистой ашиглалт, эзэмшилтийн байдалд хяналт тавьж ажиллах
6. Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх
Дөрөв.Эдийн засгийн хөгжлийн хороо
1. Аймгийн хөгжлийн дунд болон, богино хугацааны баримт бичгийг боловсруулахад оролцох, хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих
2. Жижиг, дунд үйлдвэр, хоршоог хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах, хяналт тавих
3. Аймгийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөлтөд шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулах
4. Төсвийн зарлагын үр ашигтай байдал, зарцуулалтад хяналт тавьж ажиллах
5. Орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх
6. Олон улсын байгууллага, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, түүний зарцуулалтад хяналт тавих
7. Тусгай сангуудын ашиглалтад хяналт тавих
8. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үнэлэх, чиглэл өгөх
9. Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээний байгууллага, даатгал, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, зөвлөмж өгөх
Тав.Хөдөөгийн хөгжлийн хороо
1. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
2. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
3. Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан батлах, хэрэгжилтийг тооцох
4. Бэлчээрийн менежментийг сайжруулах асуудлыг судалж шийдвэрлэх санал боловсруулах
5. Малчдад мал маллагааны уламжлалт арга, шинэ технологийг эзэмшүүлэх зохион байгуулах
6. Хөдөө аж ахуйн мэргэжилтний нөөцийг төлөвлөх, бодлого арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах
Зургаа.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо
1. Хот суурины хөгжлийн төлөвлөгөөг хэтийн бодлого зорилттой уялдан зохицуулах
2. Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
3. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон газар эзэмшүүлж өмчлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих, хяналт тавих
4. Аймаг, сумын төвийг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хот болгохын тулд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах
5. Хот байгуулалт, архитектур барилгажилт, аймгийн инженерийн шугам сүлжээ, дулаан хангамж түлш эрчим хүчний бодлого, төлөвлөлтөд хяналт тавих
6. Гэр хорооллын төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн асуудал, гэр хорооллын дэд бүтцийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
7. Хот тосгоны эрүүл ахуй, хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшлийн аж ахуйн удирдлага зохион байгуулалт, хот тохижилт зэрэг чиглэлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих
8. Зам тээвэр харилцаа холбооны салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих
Долоо.Ёс зүйн хороо
1. ИТХ-аас баталсан Ёс зүйн хорооны ажиллах журмын хэрэгжилтийг хангах.
2. Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлөөлөгчийн ёс зүйн харилцааг зохицуулах
3. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, төр, төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах
4. Ёс зүйн зөрчил гаргасан төлөөлөгчид хариуцлага оногдуулах
5. Төлөөлөгчийн ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх
6. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах