БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ" ӨНӨӨДӨР ХОНГОР СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-04-14

Ажил хайгч болон ажилгүй иргэдэд зориулсан “Хөдөлмөрийн яармаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөг өнөөдөр /2023-04-14/ Хонгор суманд зохион байгуулагдаж байна.

“Хөдөлмөрийн яармаг” өдөрлөгийн хүрээнд ажилд зуучлахаас гадна нийгмийн халамжийн болон төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор үзүүлж байна. 

Аймгийн ХХҮГ, ҮЭХ болон Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дархан-Уул аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулж буй тус өдөрлөгт:

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа /хөтөлбөр/-г танилцуулах

-Нийгмийн даатгалын үйлчилгээ, хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

- Ажилгүй иргэдийг бүртгэх

- Ажилд зуучлах

- Сул чөлөөтэй ажлын байрны танилцуулга

- Нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх

- Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Өнөөдөр Хонгор сумын соёлын төвд 17:00 цаг хүртэл болох тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%