БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"ХӨДӨЛМӨРИЙН БААТАР"-аа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2023-03-01

Хөдөлмөрийн баатар Д.Лхагва: Надад өгч байгаа энэ шагнал бол Монголын малчдад өгсөн шагнал гэж бодож байна.
Ховд аймгийн Чандмань сумаас Хөдөлмөрийн баатар хоньчин нэг, Гавьяат малчин хоёр, Улсын аварга малчин 20 гаруй төрөн гарсан байдаг.
Тэдний нэг нь тус сумын Талын булаг багийн малчин, Монгол улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагва гуай юм.
Д.Лхагва гуай сар шинийн босгон дээр "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртсэн.
Тэрбээр өнөөдөр /2023.03.01/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд угтан авч баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Энэ хоёр буурал нас сүүдэр 80 гарч яваа. 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэднийхээ есийг нь малчин болгож өөрсдийн мал маллах арга ухаанаа өвлүүлжээ.
Малч ухаан, арга туршлагаараа олноо танигдсан хөдөлмөрч, сайхан буурлуудад сайн сайхныг хүсье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 342
89 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%