БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ З.ЖАРГАЛСАЙХАН “УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧ”-ААР ШАЛГАРЛАА

2023-01-18

АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ З.ЖАРГАЛСАЙХАН
“УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧ”-ААР ШАЛГАРЛАА
----------------------------------------------------
Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг шалгарууллаа.
Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах ажлыг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцлоо.
“Улс төрийн хүрээн дэх жендерийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендерийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачилгыг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендерийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх юм.
 
 
 
 
 
 
 
 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%