БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДАРХАН СУМЫН ЗДТГ ERP ДЭВШИЛТЭТ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2022-12-23

Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаар Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ERP цахим системээр танилцууллаа.
ERP дэвшилтэт цахим систем нь Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй болгон хялбаршуулах, Байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимжуулах, Цахим үндэстэн төсөлтэй интеграци хийгдэн төслийг дэмжиж ажиллах зорилготой. Тус систем нь өргөдөл, гомдол санал хүсэлт цахимаар хүлээн авах, 7 хоногийн, Сарын, Улирлын, Жилийн тайланг тооцоолон гаргах, Гадаад харилцааг дэмжих зорилгоор гадаад болон дотоодын жуулчдад мэдээллийг Монгол, Англи хэлний сонголтойгоор хүргэх, Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, оноог бодон нийтэд мэдээлэх, зэрэг олон ач холбогдолтой.
Цаашид дата мэдээллийг олон нийтэд харуулах болон зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч харах боломжийг олгосноор нууцлал бүхий дата санг бий болгож, өдөр тутамдаа ашигладаг олон төрлийн программ, платформуудыг халж түүнийг орлох үйл ажиллагааг бүрэн цахимжуулахыг онцоллоо. Мөн ГАР УТАС-ны аппликейшны хөгжүүлэлт хийгдэж байгаа ба ухаалаг төхөөрөмжөөс хялбар ашиглах боломжийг бүрдүүлэх юм. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%