Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанд Дархан сумын засаг дарга Т.Тулгаа 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, 2022 оны хэрэгжилтийн тайланг танилцууллаа.
Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд 2022 онд хэрэгжүүлэхээр тусгасан 6 зорилт 158 арга хэмжээнээс 111 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.
2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг орчин үеийн дэвшилтэт технологид нийцсэн ERP цахим систем ашиглан танилцууллаа. Цаашид тухайн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон модиулуудыг үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг онцоллоо.
Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаар Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны хэрэгжилтийн тайлан 92.6 % буюу 4.63 онооны үзүүлэлтээр "Хангалттай сайн" гэж дүгнэгдлээ.