Аймгийн ИТХ-ын "Байгаль орчин экологийн хороо"-ны гишүүн Х.Ууганбаяр, аймгийн ИТХ-ын ажлын алба, МХГ, БОАЖГ, ГХБХБГ, Татварын хэлтэсийн хамтарсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа Монгол улсын Байгаль орчны болон уул уурхайн холбоотой хууль журамд нийцэж байгаа эсэх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа.