БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Aймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд ОХУ-ын БН Хакас улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Сорокин Владимир Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2022-10-28

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Ц.Батболд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд 2 орны төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтийг сайжруулах боломжтой байгааг онцоллоо.
 
Мөн манай 2 орны гадаад хамтын ажиллагааны хүрээнд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, оюутан солилцоо, багш нарыг мэргэжил дээшлүүлэх, хил залгаа хөрш орны залуучуудын нөхөрлөлийг улам бэхжүүлэх үүднээс орос хэлний олимпиад, спортын уралдаан тэмцээн, нөхөрсөг уулзалтуудыг зохион байгуулах, удирдлагын түвшинд болон бизнес эрхлэгчдийн хүрээнд албан ёсны айлчлалуудыг зохион байгуулах зэрэг саналуудыг солилцлоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%