БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.

2022-10-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул, Баян-Өлгий аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсэг Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотойгоор нөлөөлөлд өртөж буй иргэд, малчдын асуудалд ажиглалт, мониторинг хийх юм.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд 2022 оны 10 сарын 17-ны өдөр Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%