БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2022-09-29
Номгон сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 2022.09.29-нд 66.66 хувийн ирцтэй хуралдаж сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, Өвөлжилтийн бэлтгэл ажил, Эрүүл мэндийн төвийн 2022 оны тайлан, агнуурын менежментийн төлөвлөгөөний тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцэж Эмнэлэгийн хуучин барилгыг халдвартын тасаг, эхчүүдийн байр гэх зэргээр дахин ашиглах нөхцөл байдлыг судлан шийдвэрлүүлэх, Эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор тусгайлан хөтөлбөр боловсруулж батлуулан хэрэгжүүлэх чиглэлийг Засаг даргад үүрэг болголоо. Өвөлжилтийн байдал, бэлтгэл ажлын хэрэгжилтийг тухай бүр Хурлын Зөвлөлийн хуралдаанд оруулж танилцуулахыг мөн үүрэг болголоо.