БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилуудын явцтай танилцаж хяналт шалгалтын ажил хийлээ.

2022-09-02

ИТХ-ын Орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих ажлын хэсэг болон Дэд бүтэц, төсөв санхүү эдийн засгийн хорооноос 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай танилцаж хяналт шалгалтын ажлыг хийлээ. Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн  нийт 28 ажил арга хэмжээг 942,766,700 төгрөгөөр хийхээр батлагдсан.

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдаж байгаа дараахь ажлуудыг удирдамжийн дагуу танилцаж хяналт шалгалтын ажлыг хийлээ. Үүнд:

  1. Дотуур байрны их засварын ажил - 60 сая төгрөг
  2. Банзар толгойн хөшөө цогцолборын тохижилт хийх ажил - 10 сая төгрөг
  3. Банзар толгойн хөшөө цогцолборт шат тавих, гэрэлтүүлэг тавих ажил - 15 сая төгрөг
  4. Хүүхдийн биеийн тамирын талбайн гэрэлтүүлэг хашаажуулах, тохижуулах, сэргээн засварлах ажил - 19.800.0 мянган төгрөг
  5. Зүүн малтай байрны урд бүсэд ЦДАШ татах ажил - 70 сая төгрөг
  6. Наадмын талбайруу ЦДАШ татах ажил - 10 сая төгрөг
  7. Гүн өрмийн худаг шинээр гаргах ажил - 15 сая төгрөг 
  8. Гүн өрмийн худаг шинээр гаргах ажил - 15 сая төгрөг 2 гүн өрмийн худаг гарсан.
  9. Наадмын талбай шинээр барих ажил - 200 сая төгрөг
  10. Наадмын талбайн зураг төсөв хийлгэх ажил - 15 сая төгрөг

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%