БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-08-16

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт /2022.08.16/ ажиллаж байна.
Ажлын хэсэг Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын дарга Б.Сандагсүрэн болон ажлын алба, Шүүх, Прокурор, Тагнуул, Архив, Музей зэрэг албан байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзаж Цагаатгалын хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан асуудлаар иргэдийг хүлээн авч уулзан, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Уулзалтын дараагаар ажлын хэсэг Хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан хөшөө, Хэлмэгдэгчдийн ногоон төгөлтэй танилцсан юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 342
89 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%