БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан хуралдаж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

2022-05-31

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан 2022 оны 05-р сарын 31-нд хуралдаж 9 асуудал хэлэлцэн 9 тогтоол шийдвэр гарсан. Хурлын ирц 80,9%-тай хуралдсан. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцсэн:

  1. ИТХ-ын Зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
  2. Малын тоо толгойн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулан батлаж Хууль зүйн дотоод хэргийн яаманд хянуулахаар явуулсан.
  3. Багийн ИНХ-ын хуралдааны даргад олгох урамшуулалын хэмжээг улиралд 180,000 төгрөг олгохоор тогтоосон.
  4. 2022 оны төсөвт тодотгож ОНХСанг 67500,000 төгрөгөөр хасагдуулан баталсан.
  5. Мөнххаан сумын “Лого”-г шинэчлэн баталсан.
  6. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг батлаж Хууль зүйн дотоод хэргийн яаманд хянуулахаар явуулсан.
  7. Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу бог малын хээлтүүлэгчийг төвлөрүүлэх, ашиглах журмыг баталсан.
  8. ГХУССЗөвлөлийг шинэчлэн албан байгууллага, иргэд ААН-ийн төлөөлөл оролцуулан 21 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.
  9. Төлөөлийн байгууллагын Төлөөлөгчөөр ИТХ-ын дарга Т. Сүнжидмааг сонгон баталсан. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%