БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨД МОНИТОРИНГ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2022-05-13

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 01-р сарын 11-ний өдөр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хязгаарлалт хийх тухай зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 2022 оны 05-р сарын статистик мэдээнээс харахад Увс аймагт 1 кг хонины мах дунджаар 12000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 26,3%-иар, элсэн чихэр 31,4%-иар, цагаан будаа 21,7%-иар, шингэн сүү 38,3%-иар өссөн, А80 бензин 2796 төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 74,8%-иар, А92 бензин 77,1%-иар, дизель түлш 61,7%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Увс аймаг нь түлш, шатахуунаа ОХУ-аас шууд татан авалт хийдэг боловч Нийслэлийн хэрэглэгчдээс даруй литр тутамд 300-500 төгрөгөөр илүү төлөлт хийж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунд орон нутагт үнийн өсөлттэй холбогдуулан мониторинг хийлгэх тухай албан бичгийг хүлээлгэн өгч, хязгаар нутагт амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%