БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” БҮСЧИЛСЭН СУРГАЛТ

2022-04-28

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран “Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” бүсчилсэн сургалтыг Завхан аймгийн Улиастай хотноо 04 сарын 28-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Увс, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтаар Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, Бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлууд, Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэлийн удидлагыг хэрэгжүүлэх талаар, Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудлууд, аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга замын талаар сургалт мэдээлэл өгч харилцан санал сонилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%