БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨР, “D-PALIAMENT” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-25

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн II үе шат  (2021.08.01-2023.12.31) амжилттай хэрэгжиж байна.

МУТББ II төсөл нь “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” дэд төслүүдээс бүрддэг.

УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус

т зориулсан “Парламентын боловсролын хөтөлбөр” боловсруулж, сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаан хэрэгжүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Дээрх ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газар, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хамтарсан баг орон нутагт ажиллаж “Парламентын боловсрол” хөтөлбөр, “D-paliament” төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтыг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, ЕБС-уудын нийгмийн ажилтан болон түүх, нийгмийн ухааны багш нар, “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцсон сурагчид, ЕБС-ын 11-р ангийн сурагчдыг хамруулан хэсэгчлэн зохион байгууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%