БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт" сэдвээр цахим сургалт боллоо

2022-04-22

ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО.
                 2022 оны 04 дүгээр сарын 22 өдөр

               Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт" сэдвээр бүсчилсэн / Булган, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгуудын бүх сум/  ЦАХИМ СУРГАЛТ-ыг 2022 оны 04 дүгээр сарын 22 өдрийн 12:00 цагаас зохион байгуулагдлаа.
 1. "Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх тайлагнах журам"-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл
2. ОНХС-ийн үйл ажиллагааны журам, малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг захиран зарцуулах журмын талаар сонсож, оролцогчдоос асуулт хариулт, хариалцан санал бодлоо солилцлоо.
 СУРГАЛТААС ГАРСАН ДҮГНЭЛТЭЭР:
   - Тухайн хуулийн хэрэгжилийн явцад малчид малын тоо толгойн албан татвараа тайлагнах асуудалд хүндрэл байгаа
   - Татварын тайлан гаргах эцсийн хугацаа тухайн оныхоо 12 дугаар сарын 15-ны дотор гэснийг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор болгон өөрчлөх
   - Малын тоо толгойн албан татварын хуулинд татвар "ногдуулалт" гэснийг татвар" оногдуулах" гэдэг хувилбараар өөрчлөх саналыг оролцогчдын олонхи гаргалаа
   - Мөн малчид өөрсдөө биеээр оролцон татвараа тайлагнахад  хугацаа алдаж  хугацаандаа багтахгүй байгаа зэрэг байдлаас шалтгаалж татварын байцаагчдын ажлын ачаалал ихсэж байгаа талаар санал дэвшүүллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 94
54 / 57%
15 / 16%
6 / 6%
6 / 6%
10 / 11%
3 / 3%