БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ____________________

2022-04-13

✒️Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасагтай хамтран шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн танилцуулга, гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн үнэ цэнэ, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” арга хэмжээг сумын 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар багийн хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэнийг хамруулан зохион байгууллаа.
✒️Шинээр батлагдсан хууль, тогтоомж болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн танилцуулгыг сумын Засаг даргын хууль эрх зүйн тасгийн мэргэжилтэн Г.Доржханд, "Хоршоо хөгжүүлэх сан"-ийн талаар сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Цэцэг-Очир, "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зорилтот бүлгийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтунгалаг, Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Даваа, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхдаваа нар мэдээлэл хүргэж ажиллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%