БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ОХУ-ЫН ТУВАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2022-04-08

Тува улсын их сургуулийн гадаад харилцааны пороректор, түүхийн ухааны доктор, профессор Ондар Лидия Шуртуевна тэргүүтэй багш нар Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзан аймгийн ЕБС-ын сургууль төгсөгчдийг Тувагийн их сургуульд суралцуулах асуудлаар санал солилцлоо.
 
Тувагийн их сургууль нь маш олон мэргэжлээр монгол оюутнуудыг элсүүлэн сургах боломжтой бөгөөд аймгийн хөгжлийн тэргүүлэх зорилтот чиглэлээр хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэлээ. Тувагийн их сургуульд одоогийн байдлаар 65 монгол оюутан суралцдагаас Баян-Өлгий аймгийн 10-аад оюутан суралцдаг байна. Тувагийн их сургуулийн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, болон ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол нар хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын төгсгөлд ямар мэргэжлээр мөн төлбөрийн хөнгөлөлттэй суралцах нөхцөлүүдийн талаар ярилцлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%