БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТУСЛАХ, МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ ИРГЭД САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

2022-03-24

Дархан сумын нутаг дэвсгэрт мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох ажлын хүрээнд 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багуудын мал, туслах аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөллийг оролцуулан өнөөдөр /2022.03.23/ Дархан сумын ЗДТГ-ын хурлын зааланд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Уранчимэг “Гэр хорооллын бүсээс мал, туслах аж ахуйг гаргах” ажлын хүрээнд ямар ажлуудыг төлөвлөн хийж хэрэгжүүлж буй талаар тус иргэдэд мэдээлэл өглөө.
Гэр хорооллын бүсээс мал, туслах аж ахуйг гаргах ажлын хүрээнд одоогийн байдлаар өрхөд зориулагдах газар болон малын өвөлжөө, өвс, тэжээлийн хашаа, мал услах, тэжээл өгөх, малын наралгааны талбайг тооцож газар хуваарилалтыг зохион байгуулж, түүнчлэн гурвалсан гэрээ байгуулж, газар эзэмших батламж олгохоор бэлтгэл байдлаа ханган ажиллаж байна. Мөн хэлэлцүүлгээр иргэдийн тулгамдсан асуудлыг Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%