Дархан-Уул Аймгийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Эрүүл мэндийн газрын сургалт хариусан менежер Ж.Наранцэцэг “Электрон тамхины хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах” сэдвээр, Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал тамхины хор уршиг, үе тэнгийн дарамт шахалтын талаар сурагчдад мэдээлэл өглөө.
Дархан-Уул аймгийн 1500 сурагчдын дунд явуулсан электрон тамхины хэрэглээ, түүний хор уршгийн талаарх ойлголтыг бататгах судалгааны дүн нэгтгэлд 630 буюу 42 % нь ангийнх нь хүүхдүүд электрон тамхи татдаг гэж хариулсан байна. Иймд электрон тамхины хор уршгийг таниулан, тамхинаас үүдэлтэй хорт хавдар болон бусад эрүүл мэндийн өвчлөлөөс өсвөр насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллүүдийг хүргэх зорилготой ба 800 хүүхдэд танхимын лекц, 200 хүүхдийн электрон тамхины хор уршиг, эрүүл мэндийн өвчлөлийн талаарх ойлголтыг бататгах дасгал ажиллуулах замаар оролцоог хангана.
Зохион байгуулагч:
- Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
- Дархан Уул аймаг дахь Цагдаагийн газар,
- Эрүүл мэндийн газар,- Good Neighbors Mongolia Мангирт ОНХХ