БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ВИДЕО СУРТАЛЧИЛГААНЫ БҮТЭЭЛИЙН /ШТОРК / УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2022-03-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах, хүн, хуулийн этгээдийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор видео шторкны уралдааныг зарлаж байна.
Уралдаан дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
✅Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх,
түүнээс урьдчилан сэргийлэх
✅Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
✅Хувийн өмчийн хулгайтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
✅Залилах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
✅Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
✅Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
✅Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
Уралдаанд Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид, оюутан залуус оролцох боломжтой тул та бүхнийг идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%