БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЧАНДМАНЬ СУМЫН ЗДТГ ШИНЭ “НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН”-ТОЙ БОЛЛОО

2022-03-02

2020-2021 оны улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ шинэ “Нутгийн удирдлагын ордон”-той боллоо.
“Нутгийн удирдлагын ордон”-ы нээлтийн тууз хайчлах ёслолд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан болон сумын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Тус барилгын ажлыг “Бүтээмж Тауэр” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ. Энэхүү барилга нь орчин үеийн стандартын шаардлага хангасан 702 м.кв бүхий хоёр давхар төмөр карказан барилга юм.
“Бүтээмж Тауэр” ХХК”-ний барьж гүйцэтгэсэн тус барилга нь Ховд аймгийн 2021 оны “Шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгарсан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 342
89 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%