БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТӨЛӨӨЛӨГЧ НАРААРАА ДАМЖУУЛАН ТӨРД ХЭЛЭХ МИНИЙ ҮГ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-03-02

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, Хурлын ажлын албанаас

" Төлөөлөгч нараараа дамжуулж төрд хэлэх миний үг" сэдэвт хэлэлцүүлэг уулзалтыг Хан-Уул ,1, 11-р сургуулийн   ахлах ангийн сурагчдын  дунд зохион байгуулж байна.

 

Уулзалтад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д. Урансувд, Т.Лхамдулам, Ш.Ганганмөрөн, Л.Нарангэрэл, У.Энхчимэг , ГБХЗХГ-ын сургагч багш Н.Алтантуяа  нар оролцсон юм.

 

Уг уулзалтаар өсвөр насны хүүхдийн хүмүүжил болоод мэргэжил сонголт, эмэгтэйчүүдийн эрх, мөн тулгамдаж буй асуудал, санал бодлыг нь сонсож, ярилцав.

 

Төлөөлөгч эмэгтэйчүүдийн хувьд цаашид  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сарнай цэцэг, амтат бялуу бие биедээ бэлэглэхээс илүүтэйгээр охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож,  асуудлаа тодорхойлж, туршлагаа хуваалцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд манлайлан оролцох нь зүйтэй хэмээн үзэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%