Дархан сумын ИТХ-ын "ҮХЭР" жилийн шилдгүүдийн шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2022.01.31/ боллоо.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд, сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, 2021 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч А.Соронзонболд, Б.Оюунчимэг нарыг “ШИЛДЭГ ТЭРГҮҮЛЭГЧ”-ээр, Сумын эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганзориг, С.Алтантуяа нарыг “ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ”-өөр, Ц.Мөнхбаатар даргатай 2 дугаар багийг “ТЭРГҮҮНИЙ БАГИЙН ИНХ”-аар, 3, 7, 10 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгч Д.Хоролсүрэн, Г.Мягмар, Ш.Пэлжээ нарыг “БАГИЙН ИНХ-ЫН ШИЛДЭГ ТЭРГҮҮЛЭГЧ”-ээр шалгарлаа.
Дархан сумын 12 дугаар багийн ИНХ-ын дарга Н.Сувдааг Монголын нутгийн удирдлагын холбооны “СОЁМБО ” тэмдгээр, Дархан сумын 15 дугаар багийн төлөөлөгч С.Сайханбаярыг "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН"-аар шалгаруулав.