БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Нэгжийн шинэ хуулийн хүрээнд багийн ИНХ-ын хуралдаанзохион байгуулагдлаа

2022-01-17

Номгон сумын 5 багийн ИНХ-ын өдөрлөг, хуралдааны үйл ажиллагаа 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулийн дагуу ирцийн хувьд багуудын нийт өрхийн 3 өрх тутмаас 1 өрхийн төлөөлөл оролцсоноор ирц хангалттай байж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн ба Хармагтай багийн Засаг даргаар Д.Нямцэрэнг дахин нэр дэвшүүлж, Эмгэбулаг багийн Засаг даргаар Д.Хатанболд, Дэрсэнэ-ус багийн Засаг даргаар П.Батбямбыг дахин нэр дэвшүүлж , Богт багийн Засаг даргаар Т.Отгонтөгс нарыг тус тус нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ. Төхөм багийн Засаг даргын хувьд 2021 оны 3 дугаар сард багийн ИНХ-ын ирц хангалттай буюу нийт өрхийн 50 -иас доошгүй өрхийн төлөөлөл оролцсоноор багийн Засаг даргаар И.Өлзий-Очирыг дахин нэр дэвшүүлж томилуулсан юм. Сумын ИТХ-ын дарга Б.Адъяабатаар ахлуулсан ажлын хэсэг багуудад ажиллаж сумын цаг үеийн байдал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Мал эмнэлэгийн 2021 оны ажлын тайлан, Малын тоо толгой, хөдөө аж ахуйн статистик мэдээлэл, Насан туршийн боловсролын үйл ажиллагаа, зохион байгуулагдах сургалт, арга хэмжээний тухай, ковид-19 цар тахлын өвчлөлийн мэдээлэл, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон сумын Улаан Загалмай АШХ-ны 2021 оны үйл ажиллагаа, татварын тайлан зэрэг 10 чиглэлээр мэдээлэл хийж нийт 331 өрхийн 438 иргэнийг хамрууллаа. ИТХ - ын ажлын албанаас шинэчилсэн хуулиас багийн ИНХ, иргэдийн оролцоо, багийн чиг үүрэг, багийн Засаг даргын эрх үүргийн талаар гарын авлага бэлтгэж нийт 100 өрхөд тарааж өгсөн.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%