БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

2022-01-06

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Үндсэн хуулиа баталснаар Хаант улсыг халж Монгол Улсыг Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улс хэмээн мөн түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар тунхагласанд түүний түүхэн тусгай ач холбогдол нь оршиж байсан юм.
Анхны Үндсэн хуулийг боловсруулах хугацаанд Америк, Англи, Бельги, Норвеги, Орос, Швед, Японы Үндсэн хуулийг орчуулж, судалж байжээ.
Улсын Анхдугаар Үндсэн хууль нь “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь; Улсын дээд эрхийг барих газрын тухай; Нутгийн захиргааны тухай; Сонгох, сонгогдох эрхийн тухай; Улсын орлого, зарлагын эрхийн тухай; Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай;” гэсэн 6 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв.
 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%