Энэ долоо хоногийн"Төлөөлөгчийн таван асуулт" чөлөөт уулзалтад Дархан дахин төлөвлөлт ААТҮГ-ийн ерөнхий инженер Б.Батбаяр оролцож "Гэр хорооллын дахин төлөвлөлт" сэдвээр иргэдтэй ярилцаж, тэдний сонирхсон асуулт, санал хүсэлтийг сонслоо.
"Хүндэт зочин"-той иргэдэд зориулсан чөлөөт уулзалтыг Дархан сумын 1 дүгээр багийн иргэдэд зориулан долоо хоног бүрийн мягмар гаригийн 9:00 цагт явуулж байгаа юм.