БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан болов

2021-12-13

Сумын итх-ын төлөөлөгчдийн 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж 

1.Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг хэлэлцэн сумын 2020 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 506,591.7 мянган төгрөг, орон нутгийн төсвийн зарлагын гүйцэтгэлийг 1,906,209.9 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагын гүйцэтгэлийг  2,511,284.5 мянган төгрөгөөр тус тус батлав.

2. 2021 оны төсөвт зохицуулалт хийж тусгай зориулалтын шилжүүлэг буюу 11 , 14 дүгээр сургуулийн дутагдаж байга зардлыг 41,1 сая төгрөгөөр нэмэгдүүллээ. 

3. 2022 оны төсөв батлаж сумын төсвийн орлогийг 4.431.655,8 төгрөгөөр,  Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2.395.276,3 мянган төгрөгөөр, “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хуваарилалтыг 1,570,548.6 төгрөгөөр , Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ үйл     ажиллагааны зардлыг  226.100,0 төгрөгөөр тус тус баталлаа.

4. Сумын засаг даргын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт,  Хонгор сумыг  2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж  91,5 хувь буюу “Хангалттай”  гэж дүгнэлээ.

6. Хонгор сумыг  2022 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Иргэдийн эрүүл, аюулгүй  амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, хүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлж 6 бүлэг, 112 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж баталлаа. 

7. Сумын тахилгат “Буурал Хайрхан”-ыг  5402799 м.кв газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа.

8. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн  75 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэлээ.   

9. Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө   Хонгор сумын 2022 оны  тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын засаг даргаас Газрын харилцааны чиглэлээр 8 ажил, Газрын сангийн 5 ангилалаар нийт 76 ажил үйлчилгээг төлөвлөж сумын ИТХ-с  Газрын сангийн 5 ангилалаар 70 ажлыг баталлаа.

  10. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж  92,5 буюу “Хангалттай” гэж дүгнэлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%