Өнөөдөр Ласт Интернэшнлийн барьж ашиглалтад өгсөн 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10а, 10б байрны иргэд цахилгаан дулаан, хэрэглээний халуун усаа хязгаарлуулсан гэх гомдлын дагуу холбогдох дэд бүтцийн байгууллагын тайлбарыг сонсож, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ-ын дарга, 11 дүгээр багийн засаг дарга, аймгийн сумын төлөөлөгч, БИНХ-ын дарга, 13 дугаар хорооллын 10а, 10б байрны иргэд, холбогдох дэд бүтцийн байгууллагууд оролцлоо.