Өнөөдөр \2021.12.10\ Дархан сумын 5 дугаар багийн хамтарсан багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амгалан өрх” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан сургалтаар эцэг эх, хүүхдүүд хоорондоо ил захидал солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв.
Энэхүү ил захидал солилцсоноор эцэг эх хүүхдүүдийн хоорондын ойлголцол, гэр бүлийн харилцаа, хандлага сайжрах, төлөвших үндэс суурь болов.