Өнөөдөр\2021.12.10\ Дархан сумын 5 дугаар багийн хамтарсан багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амгалан өрх” арга хэмжээний хүрээнд 15 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт орлоо. Сургалт нь өсвөр насны хүүхдүүдийн гэр бүлийн харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой.
Сургалтаар:
- Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл,
- Хүүхдүүдийн тогтворгүй зан байдал, гэр бүлтэйгээ ойлголцох
- Хүүхдийн өөрсдийн сонирхол онцлогт тохируулан мэргэжлээ зөв сонгох
- Гэр бүлийн суурь хүмүүжил зэрэг сэдвээр зохион байгуулагдлаа.