Өнөөдөр\2021.12.10\ Дархан сумын 5 дугаар багийн хамтарсан багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амгалан өрх” арга хэмжээний хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж байна. Уг сургалтаар эцэг эхчүүдэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн боловсрол олгох, ирээдүйн бие хүнийг бэлтгэхэд эцэг эхчүүдийн оролцоо туйлын чухлыг танин мэдүүлэх зорилготой.
Сургалтаар:
- Өсвөр насны хүүхдүүдийн тогтворгүй зан байдлыгойлгох тухай \ГБХЗХГ-ын мэргэжилтэн Галбадрах \
- Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл
- Хүүхдийн өөрсдийн сонирхол, онцлогт тохируулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох зөвлөгөө
- Гэр бүлийн суурь хүмүүжил сэдвээр зохион байгуулагдлаа.
Сургалтад 15 дугаар сургуулийн ахлах ангийн 30 сурагчийн эцэг эх хамрагдав.