БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НИЙГМИЙН САЛБАРЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2021-12-30

Өнөөдөр /2021.11.30/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ, Д. Урансувд, ИТХ-ын Төсөв эдийн засгийн бодлогын хороон дарга У. Энхчимэг, Нийгмийн төсөл хөтөлбөрийн бодлогын хороон дарга Ш. Ганганмөрөн,  ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э. Эрдэнэбилэг нар аймгийн Боловсрол, соёл урлагийн салбарт  хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцаж ,  чанар хүртээмжийг нэмэгдүүлж, батлагдсан төсвийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийж зөвлөн туслах , үр дүнг сайжруулах чиглэл өгч ажиллав.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн  газар нь 2021онд аймгийн ИТХ-аар баталсан дараах  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

“Хүн болох багаасаа” хөтөлбөр, Багшийн хөгжлийг дэмжих "Эрдэм" хөтөлбөр, "Англи хэлтэй Дорнодчууд” Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр , “Хөгжмийн боловсрол төсөл” “Хүүхдийн цаг” төсөл, "Монгол бичгээ сурья" төсөл , хөтөлбөрүүд хэрэгжсэн байна.

Тус хөтөлбөрүүд нь  94.7-100 хувь хэрэгжсэн байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%