Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран зохион байгуулсан “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд байгууллагынхаа ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргасан, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж ажилласан шилдэг 12 байгууллагыг алдаршуулах, шагнан урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2021.12.02/ боллоо.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, аймаг сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид нар оролцож, шагнал гардууллаа.
Эрсдэлгүй Дархан аяны шилдгийн шилдэг байгууллагаар Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орхон сумын 9 дүгээр цэцэрлэг шалгарч, “Шилдэг байгууллага”-аар Дархан-Ус Суваг ХК, Орхон сумын ИТХ, Магнай трэйд, АШУҮИС-ийн дархан дахь салбар сургууль, 30 дугаар цэцэрлэг, Цэлмэг шүдний эмнэлэг, 12 дугаар цэцэрлэг, Монголын Эм Зүйн Байгууллагын Нэгдсэн Эм Холбооны Дархан-Уул аймаг дахь Эм холбоо, 5 дугаар цэцэрлэг, ШШГ 445 дугаар ангийн хамт олон тус тус шалгарчээ.