Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академиас орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Уг сургалтад Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд болон 21 аймгийн 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нар оролцож байна.