Дархан Сумын ИТХ-ын дэргэдэх Хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээ, инновацын бодлогын хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр \2021.11.29\ НААҮГ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн засаг дарга, ИНХ-ын дарга нар оролцож багийнхаа нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, хэлэлцсэн юм.