Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал өнөөдөр /2021.11.25/ болж, Дархан, Шарын гол,Хонгор, Орхон сумдын ГХУСАЗСЗ-ийн 2021 онд зохион байгуулсан ажил, түүний үр дүнгийн тухай тайлан мэдээлэлтэй танилцаж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо.
Дархан сумын ГХУСАЗСЗ 2021 онд 4 чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн ажилласан. Үүнд:
1. Удирдлага зохион байгуулалтын ажил
2. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх
3. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
4. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтдээ 21 дэд ажил төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллалаа.