Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн оройны 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Цахилгааны үлдэгдэл өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид "Шөнийн тарифын хөнгөлөлт"-д хамрагдах юм.