БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-10-20

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурал, төрийн Аудитын байгууллага хэрэгжүүлнэ” дэх заалтын дагуу сумын төсөвт байгууллагуудын Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулж буй үйл явцад хөндлөнгийн хяналтыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба 2016 оноос хойш хийж гүйцэтгэн мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа байршуулж ажиллаж байна. 2021 оны 3 дугаар улирлын байдлаар хөндлөнгийн хяналтыг хийхэд Шилэн дансны тухай хуулийн 3.1 дэх заалтын дагуу 6 дугаар зүйлд заасан мэдээллүүдийг хуулийн хугацаанд www.shilendans.gov.mn сайтад сумын хэмжээнд 9 байгууллага, албан тушаалтан нэгдсэн системд мэдээлэл байршуулж байгаа ба үүнээс 7 байгууллагын мэдээлэл оруулж буй байдалд хөндлөнгийн хяналт тавьж хэвшээд байна. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон Төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага хамрагдаж байгаа юм. Сумын төсөвт байгууллагууд шилэн дансны мэдээ мэдээллийг хугацаанд нь оруулж хэвшээд байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шилэн дансны хуулийн хэрэгжилт 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 7 байгууллага 754 мэдээлэл оруулж 20 мэдээлэл хугацаа хоцроосон бол 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 7 байгууллага 774 мэдээлэл оруулж шилэн дансанд мэдээллүүдийг хугацаанд нь байршуулсан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%