БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДОРНОГОВЬ АЙМАГ ДОТОР БОЛОН АЙМАГ ХООРОНД ЗОРЧИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ БАЙНА

2021-06-18

Дорноговь аймагт ирэх болон Дорноговь аймгаас бусад аймаг, УБ хотод зорчих иргэн, ААН байгууллагууд www.smart.dornogovi.gov.mn цахим сайтад бүртгүүлэн зөвшөөрсөний үндсэн дээр хөдөлгөөнд оролцоно.
Сумаас явах иргэдийн хүсэлтийг сумын Онцгой комисс, сумруу ирэх иргэдийн хүсэлтийг байрлаж буй газрын харъяалах Онцгой комисс тус тус олгоно. 
Голомттой бүс нутгаас ирж байгаа бол зайлшгүй PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. 
www.smart.dornogovi.gov.mn цахим сайтад бүртгүүлэх заавар.
1. Эрүүл мэндийн шалтгаан
- Хүсэлт
- 13А маягт
- Иргэний бичиг баримт
- жолооч бол үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
2. Ар гэрийн гачигдал, буяны ажил
- Хүсэлт
- нас барсаны гэрчилгээ бусад нотлох баримт
- Иргэний бичиг баримт
- жолооч бол үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
3. Хүнс, шатахуун, ачаа тээвэр
- иргэний хүсэлт, ААНБ-ын албан тоот
- хүнс тээврийн QR код бүхий зөвшөөрөл
- Шатахуун эрхлэх,түгээх зөвшөөрөл
- Ачаа тээвэрлэх бусад зөвшөөрөл
- Иргэний бичиг баримт
- жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
4. Импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, татан авах
- Иргэн, ААН байгууллагын хүсэлт
- Ачаа барааг тодорхойлох гаалийн бичиг баримт
- Иргэний бичиг баримт
- жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
5. Уул уурхай, барилгын ажилтан солилцох
- ААН байгууллагын хүсэлт
- Иргэний бичиг баримт
- жолооч бол үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
6. Тусгай чиг үүрэгтэй зарим байгууллагын үйл ажиллагаа
- Байгууллагын албан хүсэлт
- иргэний бичиг баримт
- жолооч бол үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%