БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН НИЙТ 87 АЛБАН ХААГЧИД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

2021-06-18

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархалтыг зогсоох хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дээр сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Зэвсэгт хүчний 281 дүгээр байгууламж, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, "Номт-Ирээдүй" цэцэрлэг, Цагдаагийн хэсэг, Чулуунзаводын үйлдвэр, "МАК" ХХК, "Говийн шандаст хүлэг"ХХК зэрэг байгууллагын 87 алба хаагчид 24 цагаар шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг таслан зогсоохоор үүрэг гүйцэтгэж байна.
Эдгээр алба хаагчдаас 15 албан хаагч сумын Онцгой комиссод ирсэн дуудлага мэдээлэл хүлээн авах, мэдээ мэдээллийг хүлээн авч нэгтгэн аймгийн Онцгой комиссд цаг тухай бүр хүргэх жижүүрээр, 42 албан хаагч шалган нэвтрүүлэх 3 цэг дээр УОК, Аймгийн болон сумын ОК-ын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах, явган буюу хөдөлгөөнт эргүүлийн 2 чиглэлд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, сумын Эрүүл мэндийн төвийн 20 албан хаагч "Ковид 19" вакцины дархлаажуулалт, халдварын сэргийлэлт, ариутгал халдваргүйтгэл, хяналтыг хэрэгжүүлж өндөр зохион байгуулалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.
Мөн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас тандалт судалгааны баг манай суманд ирж ажиллаж байна.
 
ЭРСДЛИЙГ ХАМТДАА ДАВЦГААЯ❗❗❗
ИРГЭН ТА ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ ЧАНД САХИН МӨРДӨӨРЭЙ.
 
 
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%