БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТАЕКВОНДОГИЙН СҮЛД-АЛДАР КЛУБЫН ТАМИРЧДЫН СПОРТЫН ЦОЛ ЗЭРГИЙГ ГАРДУУЛЛАА

2021-06-11

Олон улсын болон улс, аймгийн тэмцээнд амжилт гарган амжилттай оролцсон Ховд аймгийн Сүлд-Алдар клубын тамирчид спортын мастер, дэд мастер цол хүртсэнийг өнөөдөр /2021.06.11/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гарын бэлгийн хамтаар гардуулан өгч, баяр хүргэлээ.

“Спортын мастер” цолоор

  1. Сүлд-Алдар клубын тамирчин М.Хонгорзул /Таеквондогийн УАШТ-ий алт, мөнгө, Монгол туургатан Олон улсын тэмцээний мөнгө, Хүүхдийн спортын их наадмын мөнгөн медаль хүртсэн амжилтаар/

 “Спортын дэд мастер” цолоор

  1. Сүлд-Алдар клубын тамирчин Ц.Сарангэрэл /Таеквондогийн УАШТ-ий алт, Mongolia open Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар/
  2. Сүлд-Алдар клубын тамирчин Э.Амартөр /Таеквондогийн УАШТ-ий хошой хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
  3. Сүлд-Алдар клубын тамирчин П.Болортуяа /Таеквондогийн УАШТ-ий хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
  4. Сүлд-Алдар клубын тамирчин Б.Мишээлт /Таеквондогийн УАШТ-ий алт, хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний алтан медаль хүртсэн амжилтаар/
  5. Сүлд-Алдар клубын тамирчин М.Маралмаа /Таеквондогийн УАШТ-ий алт, мөнгө, Mongolia open Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар/
  6. Сүлд-Алдар клубын тамирчин Ч.Буяннэмэх /Таеквондогийн УАШТ-ий хүрэл, Mongolia open Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилтаар /

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 342
89 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%