БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Цэнхэр, Төвшрүүлэх суманд томилолтоор ажиллалаа

2021-05-28

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал 2021.05.27-ны өдөр Цэнхэр, Төвшрүүлэх суманд ажиллаж, сумдын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, дараах чиглэлүүдийг өглөө.
- Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах, Орон нутгийн бодлого, шийдвэртээ тусган хэрэгжүүлэх,
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн онцлог нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах,
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Ковидын цар тахалын үед орон нутгийн түвшиндээ шуурхай удирдлагаар хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах
- Ард иргэдийнхээ амьдрал, ахуйг судлах, тэдний санал хүсэлтийг сонсож амьд харилцаатай ажиллах,
- Малчдын эрүүл мэндэд онцгой анхаарах
- Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан газар тариалангийн ажилд анхаарах / үр бордоо, техник хэрэгсэл, хүн хүч /
- Сумандаа ЖДҮ-ийг хөгжүүлэх, ялангуяа МАА гаралтай түүхий эд, мах, сүү, ноос ноолуур, арьс шир болон бусад түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр эрхлэх асуудлыг орон нутгийн бодлогоор дэмжих
- Эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарч сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлыг чанартай зохион байгуулах
- Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид онцгой анхаарч иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэлт хийж ажиллах
- Улсын төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээний ажлын явц, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллах
- Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд онцгой анхаарах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг орон нутгийн түвшинд чанартай зохион байгуулж үр дүнг тооцож ажиллах
 
 
 
 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%