БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2021-05-09
Их ялалтын өдөр. Сүлдэт баганын дэргэдэх ширхэг чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий... Эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж цэргийн албаа хаасан залуус Эх нутаг, Аав, ээждээ ирлээ. Сумын Засаг дарга С.Идэрсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан нар Эх орноо хамгаалах, өөрсдөө хөгжих, хуулийн үүргээ нэр төртэй биелүүлсэн Хармагтай багийн Б.Доржбат, Төхөм багийн М.Энхмандах, Дэрсэнэ-ус багийн Б.Отгонбилэг, Дэрсэнэ-ус багийн Б.Барсболд нарыг угтан хүлээн авлаа Монгол цэргийн сүр хүч, цог хийморь үргэлж мандан бадрах болтугай.
2021.05.09.