БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 4-Р ХУРАЛДААНААР 3 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-05-05

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 4-р хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 05-ны өдөр 88.5 хувийн ирцтэйгээр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм батлах тухай
2. Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр батлах тухай
3. Аймгийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэлээ.
- ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг баталж ёс зүйн хорооны гишүүдийг 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтож төлөөлөгчдийн олонхын саналаар Төлөөлөгч Ж.Мөнхчулуун, О.Эрдэнэтөгс, С.Амарсанаа, Н.Мэндсайхан, Л.Өлзийбүрэн нар сонгогдлоо.
- Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, тандалт судалгаа хийх, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчлэх зэрэг арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн 2021 оны төсвийн хавсралт болох Орон нутгийн хөгжлийн сан болон, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад
өөрчлөлт орууллаа.
- Инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр оруулалтаар гүйцэтгүүлж шинээр баригдах орон сууцны барилгын нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчид шилжүүлэн авах замаар “Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат-д даалгалаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%