БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Сумдын ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга нартай цахимаар хуралдлаа

2021-01-26

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай цахим уулзалт хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү цахим уулзалтыг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид сар бүр зохион байгуулж мэдээ, мэдээллээ солилцох, санал асуултад хариулах, зөвлөмж чиглэл өгч ажиллахаар төлөвлөж байна. Цахим уулзалтад ажлын албаны мэргэжилтнүүд оролцож, Орон нутгийн өмчийн хяналт шалгалт, Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой асуудал, Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, 2021 оны байгууллагын болон ТЖАХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, ГХУСАЗСЗ-ийн 2021 оны төлөвлөгөө боловсруулах, Малын тоо толгойн албан татвар, нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын талаар тус тус заавар, зөвлөмж өглөө. Мөн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын сонирхсон асуултад хариулт өгөв.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%