БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Увс аймгийн 19 сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтад хамрууллаа

2021-04-05

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалтад Увс аймгийн 19 сумын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаж ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, эрх зүйн акт, хууль, дүрэм, журмын талаар мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал, АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд нар удирдан явууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 106
58 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%