БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 03-р сарын 30-ны өдөр танхим болон цахимаар 63,6 ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар:
1.Адаацаг сумын нутаг дэвсгэрт байрлах Сүм хөх бүрдийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт цаашид ямар зохион байгуулалтаар ажиллах талаар дүгнэлт гаргах ажлыг хэсэг байгуулах тухай
2.Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт баригдсан Пассив хаус болон Говь-Угтаал сумын ЗДТГ-т нийлүүлсэн автомашины эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт дүгнэлт гаргах ажлыг хэсгийг байгуулах тухай
3.Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх байрлал тодорхойлох тоног төхөөрөмж, программ хангамжаар хангаж ажиллах санамж бичиг байгуулах тухай
4. Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
5. Эхийн алдар одонгоор шагнуулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
“Алдарт эх” нэгдүгээр одонгоор 10, хоёрдугаар одонгоор 176, нийт 186 ээжийг шагнуулах бөгөөд Сайнцагаан сум хамгийн олон буюу 58, Эрдэнэдалай 30, Адаацаг 14 ээжийн материал ирүүлсэн байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%