БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ӨЛЗИЙТ СУМАНД БОЛЛОО

2021-03-26

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ –ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төслөөс бэлтгэгдсэн сургагч багш нар 15 сумын нийт 295 төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулна. Энэ сургалтын хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, эрх зүйн акт, заавар журмыг тайлбарлах, практикт гарч байгаа хүндэрлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын ГХУС ажил хариуцсан мэргэжилтэн Ю.Ганцэцэг, ЗДТГ-ын СТСХ-ын ахлах мэргэжилтэн Н.Сүхбаатар нараас бүрдсэн сургалтын баг 2021 оны 03-р сарын 24-ний өдөр Өлзийт суманд сургалт зохион байгууллаа. Сургалтаар төлөөлөгчдөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль / шинэчилсэн найруулга/, Захиргааны ерөнхий хууль, анхаарах асуудлууд, Орон нутгийн төсөв,түүний эрх зүйн зохицуулалт, Орон нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлахад анхаарах нь ,төсвийн удирдлага санхүүжилтийн талаар ИТХ болон төлөөлөгчийн эрх, үүрэг, хариуцлага, төсвийн төслийг шинжлэх нь, Төсвийн хуульд орсон 2022 оноос мөрдөгдөх өөрчлөлт, Орон нутгийн төсвөөр санхүүжих байгаль хамгаалал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, байгаль хамгаалахад ИТХ-ын оролцоо, хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь зэрэг сэдвээр нэгдсэн мэдлэг ойлголт өгч энэ чиглэлээр батлагдан гарсан шинэ хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%